Dark Light
Нийгэм | 2026-09-24

БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхэд, залуучууд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв”  нь өнгөрсөн хоёр  сарын хугацаанд туршилтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, бодит үр дүн гарчээ. Энэ хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгч бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх чиглэлээр дэмжлэг авч, 300 гаруй хүүхэд, залуучууд англи хэлний сургалтад хамрагдсан бол 120 хүүхэд жюү жицү спортоор тогтмол хичээллэх болжээ. Мөн 150 гаруй залуу хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч байгууллагуудад дадлагажин ажлын туршлага хуримтлуулах боломж бүрдсэн байна.

Баянхошуу орчмоор 60 мянга гаруй иргэн амьдардгийн 31,865 нь хөдөлмөрийн насныхан юм. Төслийг хэрэгжүүлэхээс өмнө хийсэн судалгаагаар иргэдийн 53 хувь нь ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн бол 71.6 хувь нь хүүхэд, залуучуудад зориулсан хөгжлийн орон зай бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Эдгээр хэрэгцээ, хүсэлтийг бодитоор шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан “Өсөлт хөгжлийн төв” нь иргэдэд шинэ боломж нээж, өөрсдийн ур чадвар, санаачилгад тулгуурлан ирээдүйгээ бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх орон зай болон хөгжих юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19