Dark Light
Нийгэм | 2026-09-24

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮД НЭГНИЙГЭЭ ХУТГАЛЖ ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Сургуулийн байранд хүн хутгалуулсан байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны 09 дүгээр сарын 22-ны 20:50 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаа явуулахад тус байранд оршин суух 15 настай эрэгтэй Э нь 16 настай эрэгтэй Б-ын нурууны зүүн доод хэсэгт хутгалж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Тодруулбал: 16 настай эрэгтэй Б нь тоглоомын бялтан буугаар 15 настай эрэгтэй Э-ийн чих рүү буудсанаас болж уурлан тус үйлдлийг хийсэн байна. 
Насанд хүрээгүй гэх шалтгаанаар хууль зүйн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөхгүй ба хуульд заасан тохиолдолд 14 наснаас Эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мөн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. 
Иймд эцэг, эх, асран хамгаалагч багш нийгмийн ажилтан та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж аливаа маргаан үл ойлголцлыг хүч хэрэглэн шийдвэрлэхгүй байх, бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй хутга мэс болон бусад эд зүйлсийг биедээ авч явахгүй байхыг захиж ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19