Dark Light
Нийгэм | 2026-09-24

ДОХИОНЫ ХЭЛМЭРЧИЙН ТУСЛАМЖТАЙГААР ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэдээс гэмт хэрэг, зөрчил, осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээллийг 101, 102, 103, 105 тусгай дугаараар хүлээн авч, холбогдох нэгж, байгууллагад шуурхай дамжуулан хүргэдэг. Тус төв нь өдөрт дунджаар 4800 орчим дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээг хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай авах боломжийг нэмэгдүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн “Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессеж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ” гэх заалтын хэрэгжилтийг ханган мэргэжлийн дохионы хэлмэрчийг 24 цагаар ажиллуулж байна.
 
Ингэснээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай тусламж шаардлагатай үед 102 тусгай дугаарын утсанд зурвас илгээх, мөн “102 Police” аппликейшн ашиглан дүрст дуудлага хийж, дохионы хэлмэрчийн тусламжтайгаар дуудлага, мэдээлэл өгөх боломж бүрдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19