Dark Light
Нийгэм | 2026-09-24

1000 ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС 600 НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор тоглоомын талбайнуудад үе шаттай хяналт шалгалт хэрэгжүүлж байна.
Нийт 1600 орчим тоглоомын талбайгаас 1000 гаруйд үзлэг, шалгалт хийхэд 60 хувь нь стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоосон байна.
Мөн 1000 гаруй тоглоомын талбайн мэдээллийг QGIS программ ашиглан орон зайн дата хэлбэрээр бүрдүүлж, хиймэл дагуулын NDVI, NDBI индексээр орчны ногоон байгууламж, барилгажилтын өөрчлөлтийг хянах, Telegram ботоор шуурхай мэдээлэл хүлээн авах туршилтын ажлыг хэрэгжүүлж байна.
Ингэснээр технологид суурилсан урьдчилан сэргийлэх хяналтыг хөгжүүлэхийн зэрэгцээ зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19