Хилийн чанадыг зорих 100 гаруй цэргийн алба хаагчийг үдэн гаргалаа.
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд гадаадын цэргийн академи, их, дээд сургууль болон мэргэшүүлэх дамжаанд цэргийн алба хаагчдыг үе шаттайгаар сургаж байна. Сүүлийн үеийн нэгдсэн үзүүлэлтээр өнөөдрийн байдлаар Монгол Улсаас гадаадын 11 улсад 500 орчим цэргийн алба хаагч албан ёсоор суралцаж байгаа ажээ.
.jpg)
Уг хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалах салбар нь 2026-2027 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Оросын Холбооны Улсын цэргийн сургуулиудад 100 гаруй цэргийн алба хаагчийг суралцуулахаар сонгон шалгаруулсан байна. Эдгээр сурлага, сахилга бат, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн шалгарсан бүрэлдэхүүнд цэргийн цол олгох болон хилийн чанадыг зорих алба хаагчдыг үдэн гаргах албан ёсны ёслолын ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.
ТАТАР МАЙДАР

)





Нийгэм




