Dark Light
Нийгэм | 2026-09-28

ТУВАД АЛДАРТАЙ ХОККЕЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БААВГАЙД БАРИУЛАН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

62 настай дасгалжуулагч Александр Кузьменко Москвагаас ирсэн найзуудын хамт Тувагийн Тоора-Хем тосгоноос 180 километрийн зайд орших Их Енисей голын эрэгт загасчилж байжээ. Өдрийн цагаар тэдний бааз руу хүрэн баавгай дайрч, түүний нүүр, толгойн хэсгийг хүндээр гэмтээсэн байна.

Осол болсон газар нь шигүү тайга, дэд бүтэцгүй бүс тул эмнэлгийн тусламж цаг алджээ. Аялагчид шархадсан дасгалжуулагчийг завиар 4 цагийн турш тээвэрлэн ойролцоох баазад хүргэж, тэндээсээ эмнэлгийн яаралтай тусламжийн онгоцоор Кызыл хотын төв эмнэлэгт хүргэсэн ч тэрээр авсан хүнд гэмтлээ даалгүй эмнэлэгт нас баржээ.

Кузьменко 2016 оноос хойш Үндэсний хоккейн төвд ажиллаж байсан бөгөөд түүний удирдлага дор Никита Коростелев, Даниил Григорьев, Александр Пелевин зэрэг тоглогчид өсөж хүмүүжжээ. Гэвч түүний бэлтгэсэн хамгийн алдартай тоглогч бол өөрийнх нь хүү Андрей Кузьменко юм. Бага Кузьменко өмнө нь "Ванкувер" багт тоглож байсан бол одоо "Питтсбург" багт харьяалагдаж байна.

Тувад баавгайн дайралт ихэссэн тул 11 мужид өндөр бэлэн байдал зарлаж, 11 дүгээр сарын 30 хүртэл ойд зугаалж, аялах болон 9 дүгээр сарын 10-наас эхлэн загас барихыг хуулиар хориглоод байсан аж.

Красноярскт бас нэгэн эмэгтэй хашаандаа баавгайд бариулав

Красноярскийн хязгаарын Вознесенка тосгонд 51 настай эмэгтэй өөрийн гэрээсээ гарах үедээ хашаан дахь малын саравч руу нь дайрч байсан баавгайтай таарчээ. Баавгай эмэгтэй рүү шууд довтолж, тэрээр газар дээрээ амиа алдсан байна. Уг зэрлэг баавгайг хохирогчийн хөрш залуу буудан устгажээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд тус хязгаарт баавгайн дайралтаас болж хэд хэдэн хүн амиа алдсан тул хууль хяналтынхан орон нутгийн Байгаль орчны яаманд шалгалт оруулж, "албан тушаалдаа хайнга хандсан" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Одоогийн байдлаар тус бүс нутагт тоо толгойг нь зохицуулах зорилгоор 631 баавгайг устгаад байгаа аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19