Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн шүүхийн зориулалттай цогцолбор барилгын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эхлүүлж, Архангай аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр ашиглалтад орууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Шүүхийн барилга нь зөвхөн төрийн захиргааны албан тасалгаа биш, харин иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, айж эмээх зүйлгүйгээр шударга ёсыг нэхэмжлэх үндсэн эрхийг баталгаажуулах орон зай байх ёстой” хэмээв.
Мөн нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Зуун жилийн өмнө Арын сайхан хангай нутагт шударга шүүхийн шанг татаж байсан бол өнөөдөр түүхт ойн босгон дээр Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн, шүүхийн зориулалттай цогцолбор барилгын үүд хаалгыг нээж байна. Өнөөдөр бид шүүхийн ирэх зуун жилийн хөгжлийн шинэ хуудсыг нээлээ.
Шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд зөвхөн хууль эрх зүйн баталгаа хангалттай биш бөгөөд шүүгч хараат бусаар ажиллах орчин, шүүхийн захиргаа мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл, иргэн шүүхийн үйлчилгээг хүндрэлгүй авах дэд бүтэц мөн адил чухал” хэмээн онцлов.







Нийгэм




