Dark Light
Нийгэм | 2026-09-28

ОРОН СУУЦ ХУДАЛДААЛНА ГЭХ ЗАЛИЛАН НЭМЭГДЭХ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэх замаар залилангийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий О, М нарыг эрэн сурвалжилж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
 
Сүүлийн нэг сарын хугацаанд энэ төрлийн 94 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Иймд иргэд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн лиценз болон бусад үнэ цэнтэй хөрөнгө худалдан авахдаа мэдээлэл, баримт бичгийн үнэн зөвийг сайтар нягталж, баталгаагүй эх сурвалжид итгэн мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж | Цагдаагийн Ерөнхий Газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19