Dark Light
Нийгэм | 2026-09-30

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛД 500 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан 2026 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд буюу гурван өдрийн турш өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  

Алба хаагчдын уриалсан дасгал хөдөлгөөнд өдрөөс өдөрт иргэд, олон нийт аж ахуйн нэгж, байгууллага сайн дураараа идэвхтэй хамрагдсан юм. Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, ОБЕГ-ын Ахмадын хороо, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Төрийн банк, Нийслэлийн Байгаль орчны газар, Соёл урлагийн их сургууль, Үндэсний аудитын газар, “Сүхбаатар дэвшил ногоон байгууламжийн алба”-ны нийт 500 гаруй ажилтан, алба хаагч, иргэд өглөөний дасгал хөдөлгөөнд нэгдэн оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээгээр алба хаагчид иргэн бүрийг дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужлаа сайжруулж, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19