Увс аймгийн Засаг даргын А/550 дугаар захирамжийн дагуу Аймгийн засаг даргын орлогч С.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиудын орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтад нийт 12 дэлгүүр, 4 үйлчилгээний газрыг хамруулж, худалдаалж буй кимбаб, ороомог, пирожки зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс 31 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний дүнгээр нийт дээжийн 50 хувьд гэдэсний савханцар илэрчээ.
Мөн худалдаалж байсан 10 нэр төрлийн, нийт 53 ширхэг хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлж, дотоод устгалд оруулсан байна.

|
Эх сурвалж
| Увс аймгийн Засаг Даргын Тамгын газар
|
АДМИН






Нийгэм




