НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн аравдугаар сарын 11-нийг Олон улсын охидын өдөр болгон зарласан бөгөөд 2012 оноос дэлхий даяар тэмдэглэж байна. Энэ хүрээнд охидын дуу хоолойг сонсож, тэдний эрх, аюулгүй байдал, манлайлал, ирээдүйн сонголтын талаар хамтдаа ярилцах "Because I am a Girl” чуулганыг өнөөдөр дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Чуулганы үр дүнд охидын эрх, оролцоог дэмжиж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг олон нийтэд таниулах, охид өөрсдийн үзэл бодол, хэрэгцээ, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх орон зайг бий болгохыг зорьж байгаа юм.

Монголын Сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б. Цэвэлмаа “Охид зөвхөн хамгаалуулах шаардлагатай бүлэг бус, өөрсдийн амьдрал, гэр бүл, сургууль, нийгэмдээ өөрчлөлт авчрах чадавхтай, аюулгүй орчинд өсөж, өөрийнхөө амьдралын төлөө сонголтоо хийх эрхтэй. Охидын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн төлөө ажиллаж байна” гэв.
Чуулганы үеэр охидын санаачилсан "Би охин болохоор" бичил төслийн уралдаанд шалгарсан 5 төслийг танилцуулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.






АДМИН







Нийгэм




