Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаагаа дуусгасан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.10.15/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Тус ёслолын арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ үеэр эх орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэх хүсэл эрмэлзэлтэй 88 хугацаат цэргийн алба хаагч цагдаа, дотоодын цэргийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаж, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдан, гэрчилгээгээ гардан авлаа.
АДМИН







Нийгэм



