Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд 2026.10.16-ны 08:00 цагаас 17-ны 08:00 цаг хүртэл нийт 18 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл:
Нийслэлд: Сонгинохайрхан дүүрэг-1 дуудлага, мэдээлэл,
Орон нутагт: Архангай аймаг-2, Дархан-Уул-1, Завхан аймаг-1, Сэлэнгэ аймаг-2, Хөвсгөл аймаг-4, Хэнтий аймаг-6, Төв аймаг-1, Нийслэл-1 буюу нийт 8 аймаг, нийслэлд 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

2026 оны 10 сарын 16-ны өдрийн 08:00 цагаас 2026 оны 10 сарын 17-ны өдрийн 08:00 цагийн хооронд Улсын хэмжээнд суурьшлын бүсэд орж ирсэн 3 баавгайг аюулгүй болгож агнасан, 6 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргасан, 1 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу баавгай олдоогүй бөгөөд бусад 7 дуудлага мэдээллийн дагуу сумын шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна хэмээн Улсын Онцгой комиссийн мэдээнд дурджээ.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




