Өмнөд Судан Улсад энхийг сахиулж буй Монгол цэргүүд өнгөрсөн гуравдугаар сард Абьемном сууринд иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалж байх үедээ төрөх дөхсөн Африк эмэгтэйд тусалж, эх барьж байсан билээ.
Сүбээдэй баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва, сувилагч алхах ахлагч Д.Ууганбаатар нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсны зэрэгцээ Монголын энхийг сахиулагчид шинээр төрсөн хүүд “SSS” буюу “South Sudan Subedei” нэрийг хайрлаж байв.
Тэгвэл XV ээлжийн мотобуудлагынхан үүргээ нэр төртэй биелүүлж нутаг буцахын өмнө бяцхан хүү Сүбээдэйг ээжтэй нь эргэж, хүүхдийн тоглоом болоод зарим эд ахуйн зүйл, гарын бэлгийг гардуулсан өгсөн байна.
|
Эх сурвалж
| Монгол Цэрэг-Дэлхийн цэрэг
|
АДМИН






Нийгэм




