Монголын бурхны шашны тэргүүн Занабазарт зориулан өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын өвөр, бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан “Шар бүсийн хот” хэмээн нэрлэгдэх болсон Өргөө нь өнөөгийн Улаанбаатар хотын үүслийн үндэс болсон түүхтэй.
1639-1778 онд 28 удаа нүүдэл, суудал хийж ӨРГӨӨ, НОМЫН ХҮРЭЭ, ИХ ХҮРЭЭ, НИЙСЛЭЛ ХҮРЭЭ хэмээн нэрлэгдэж байсан юм.
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Манж Чин улсаас салан тусгаарласны дараа 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв Их хүрээг хаант Монгол Улсын Нийслэл хүрээ хэмээн зарлан тунхагласан бөгөөд 1924 оноос Улаанбаатар хэмээн нэрлэгдэх болсон юм.
“Нийслэлийн өдөр” буюу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 ойн хүрээн зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
)






Нийгэм



