Dark Light
Нийгэм | 2026-11-02

ЗАСАГЛАЛАА БЭХЖҮҮЛЖ, САНХҮҮГИЙН САХИЛГА БАТЫГ ЧАНГАТГАХ ҮҮРЭГ ӨГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн удирдлагын баг Техникийн багийн зөвлөмжид үндэслэн “Цемент шохой” ХХК-д ажиллаж, үйлдвэрлэлийн үр ашиг, хөрөнгө оруулалтын бодлого, удирдлагын тогтолцоо болон 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2027 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцлээ.
Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хариуцлага, сахилга батыг сайжруулж, үйл ажиллагааг тодорхой зорилтод төвлөрүүлэх, стратегиа шинэчилж хөрөнгө оруулалтаа оновчтой төлөвлөх шаардлагатайг онцоллоо. Мөн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөрс хуулалтын хоцрогдлыг бууруулах, авлага болон нөөцийн удирдлагыг сайжруулж мөнгөн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг бэхжүүлж ажиллахыг үүрэг болгов.
“Цемент шохой” ХХК нь энэ онд 360 мянган тонн цемент, 40 мянган тонн шохой үйлдвэрлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 310 мянган тонн цемент, 28.5 мянган тонн шохой үйлдвэрлээд байна.
Компанийн Гүйцэтгэх захирал Ч.Баяраа 2026 онд улсын төсөвт 6.2 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 3.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалд 14.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар танилцууллаа. Мөн НӨАТ-ын 18 тэрбум төгрөгийн урт хугацааны өглөг нь компанийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааг дурдав.
Ирэх онд тус компани 350 мянган тонн чулуунцар, 360 мянган тонн цемент, 38 мянган тонн шохой үйлдвэрлэж, 119.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олохоор төлөвлөжээ.
Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд:
  • Хөргөлтийн усны системийн шинэчлэл
  • Шохойн чулууны бутлуурын шинэчлэл
  • Борлуулалт, ложистикийн төвтэй болох
  • Цементийн тээрмийн шинэчлэл
  • Шохойн шинэ үйлдвэр
  • Вагон, зүтгүүрийн шинэчлэл гэсэн дунд хугацааны зургаан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, найдвартай ажиллагаа сайжирч, санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тус компани тооцжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08