Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болжээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант 2 дугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын 2 дугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас "Портер" загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг олжээ. 2 иргэний биеийн байдал хэвийн байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН




Нийгэм



