Dark Light
Гадаад | 2026-11-03

АНУ ВЕНЕСУЭЛ УЛСЫГ АРДЧИЛСАН ШИЛЖИЛТ ХИЙХ ШАТ ДАРААЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДАГАХЫГ УРИАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | The Associated Press

АНУ-ын зүгээс Венесуэл улсыг ардчилсан сонгууль явуулахын өмнө эдийн засгаа сэргээх болон улс төрийн эвлэрлийг хангах шат дараалсан төлөвлөгөөг үргэлжлүүлэн дагахыг уриалсан байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Венесуэлийн Гадаад хэргийн сайд Оливер Бланкотой Вашингтон хотноо уулзах үеэрээ тус улсын улс төрийн ирээдүйн талаар хэлэлцэж, Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс дэвшүүлсэн тогтворжуулалт, эдийн засгийн сэргэлт, улс төрийн эвлэрэл болон ардчилсан шилжилт гэсэн гурван үе шаттай төлөвлөгөөг дахин нотолжээ. Энэхүү уулзалт нь АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадурог Каракас хотоос баривчлан АНУ-д авчирч, мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр ялласнаас хойш бараг жилийн дараа болж байгаа юм. 

Нөгөөтэйгүүр, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Мария Корина Мачадо эх орондоо эргэн ирж, 2027 онд ерөнхийлөгчийн сонгууль явуулахад чиглэсэн хөдөлгөөнийг зохион байгуулахаар ажиллаж байна. Тэрээр АНУ-ын дэмжлэгт талархал илэрхийлсэн ч Трампын засаг захиргаанаас Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригесийн засгийн газартай байгуулсан газрын тосны гэрээнд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Уг гэрээгээр АНУ тус улсын газрын тосны нөөцийн тодорхой хувийг эзэмшихээр тусгасан бөгөөд Мачадо үүнийг Венесуэлийн нийгэм хүсэж буй шиг нээлттэй, ил тод байж чадаагүй хэмээн шүүмжилсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08