Dark Light
Гадаад | 2026-11-03

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ПАСПОРТЫН МЭДЭЭЛЭЛ ЦАХИМ ОРЧИНД АЛДАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Pool via REUTERS

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны өнгөрсөн зургадугаар сард хийсэн гадаад айлчлалтай холбоотой хувийн мэдээллүүд цахим орчинд алдагдсан хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч, түүний гэргий болон бусад албаны хүмүүсийн паспортыг шинээр олгох арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. 

KBS телевизийн мэдээлснээр Ерөнхийлөгч Ли Жэ Мён, түүний хамгаалалтын албаны ажилтнууд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ү Сон Лак зэрэг нийт 168 хүний паспортын дэлгэрэнгүй мэдээлэл зургадугаар сарын эхээр төлбөртэй цахим хуудсанд тавигдсан байна. Уг мэдээлэл нь Ерөнхийлөгчийг Их Долоогийн (G7) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бельги, Итали, Франц улсыг зорихын өмнөхөн зорчигчдын жагсаалт нэрээр устгагдсан файл хэлбэрээр цахим сүлжээнд тавигдсан байжээ. 

Гадаад хэргийн яамнаас үүнийг хакеруудын халдлага биш, харин дотоод мэдээлэл гадагш алдагдсан хэрэг гэж үзэж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран мэдээлэл хэрхэн задарсныг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор уг паспортын мэдээллүүд цааш өргөн хүрээнд тархсан гэх баримт нотолгоо олдоогүй байгааг албаны эх сурвалж мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08