Ардчилсан оюутны холбооны ээлжит III чуулган энэ оны 11-р сарын 14-д болж, Ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ баталлаа. Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгчид Гансүхийн Тэнгис, Мягмарбаатарын Дэлэгпэрэнлэй нар өрсөлдсөнөөс нийт санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 64.5 хувийн саналаар Гансүхийн Тэнгис сонгогдлоо.

Тэрбээр “Итгэл хүлээлгэж сонгосон АОХ-ны нийт гишүүддээ баярлалаа. Мөн Баян-Өлгий, Ховд зэрэг хол аймгаас зорьж ирсэн залуустаа талархлаа. Миний хувьд Ардчилсан оюутны холбооны үйл ажиллагааг тэлж, оюутнуудынхаа дуу хоолойг бодитоор хүргэхэд анхаарч ажиллана” гэв.
ТАТАР МАЙДАР







Улс төр



