Dark Light
Нийгэм | 2026-11-15

НӨМРӨГИЙН ДЦГ-Т УЧИРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулав.
 
Тус хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцлоо. 
 
Харин Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцсон аж.
 
Хуралдааны үеэр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгасан талаар танилцуулж, тайланг хэлэлцүүлэв.
 
Хохирлын тайланг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам” болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу боловсруулжээ.
 
Одоо үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хуулийн байгууллагад шилжүүлнэ. 
 
Улмаар эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжлэх аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08