"Аппликейшны зээлийн эрх нэмж өгнө" гэх нэрээр бусдын мөнгийг авчээ. Тодруулбал, иргэн М нь энэ оны долдугаар сарын 18-нд фэйсбүүк цахим орчинд "Нэр бүхий аппликейшны зээлийн эрх нэмж өгнө" гэх нийтлэлийн дагуу хуурамч фэйсбүүк хаягийн хэрэглэгчтэй холбогдож, зээлийн аппликейшны нэвтрэх нэр, нууц үгийг өгч, 500 мянган төгрөгөө алдсан хэргийг иргэн З үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэг, 26.1-р зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар энэ оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэгт татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн банкны нэвтрэх нэр, нууц үгээ хэн нэгэнд өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.