Dark Light
Нийгэм | 2024-12-01

Матар: Хувийн амьдралаа өөрчилж болохуйц мэдээллийг авах болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.  

Хонь: Урлагийн салбарт ажилладаг хүмүүс уран бүтээлийн арвин олзтой байж, урам зориг дүүрэн байна. Харин төрийн албаны хүмүүст ажил хэргийн хувьд амжилттай гэхээс илүүтэй эрсдэл, түгшүүртэй байдал давамгайлна. Ганц бие бүсгүйчүүд сонирхолтой хүнтэй танилцах аз тохиож магадгүй. Гэхдээ хайр дурлалтай учирлаа гэж андуурах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө барьж, хуурамч дүр эсгэх хэрэггүй.

Үхэр: Шинжлэх ухааны судалгаа хийх сонирхлоо хөгжүүлэх нь таатай мэдрэмжийг төрүүлэх болно. Ихэнх хүмүүс ер бусын шинэ мэдрэмжийг мэдрэх бололтой. Хүндрэлтэй найдваргүй гэж тооцож байсан асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Ойр дотнын хүмүүсийн бие биеэ халамжлах хандлага, харилцан ойлголцол дээд цэгтээ байна.

Ихэр: Ажил мэргэжлийн хүрээнд гарах амжилт ололт нь цалин орлого нэмэгдэхэд шууд нөлөөлдөг хэдий ч өөр шалтгааны улмаас ч санхүүгээ нэмэгдүүлэх боломж бас гарна. Боломжийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас л шалтгаалах болно. Хэн нэгний дэмжлэг туслалцаанд найдахын хэрэггүй. Ажлын ачааллын хажуугаар элдэв хов жив, хэл ам нь саад болохоос биш нэмэр болно гэж үгүй. Хариуцсан ажилдаа бүхий л анхаарлаа хандуулаарай.

Мэлхий: Өөрийгөө бусдаас дээгүүрт тавих үзэл, түрэмгий зан нь сул талаа өөгшүүлэн дэмжих байдлыг үүсгэнэ. Өөрөө өөртөө саад тотгорыг бий болгох болно. Дотоод эрх чөлөөгөө эрхэмлэж болох ч сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь илүү чухал үе. Муу зуршил, түр зуурын шунал тачаалаа барьж, түүнтэй идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Эрч хүчтэй, урам зориг байгаа тул чухал ажлаа амжуул.

Арслан: Боломжийн ашигтай ажлын санал сэтгэлд хүрэхгүй байж магадгүй. Цаг зав, хөрөнгө мөнгөө дэмий зүйлд үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Бусдын зөвлөгөөнд хяналттай хандаарай. Өөрийн толгойгүй мэт хүний амаар ажлаа явуулах нь танд ихээхэн хор уршгийг авчрах тул чухал зүйл дээр өөртөө итгэ. Мөн итгэлтэй ойр дотнын хүнтэйгээ зөвлөлдөж байхыг анхаар.

Охин: Таны одоогийн байгаа нөхцөл байдал эргэн тойрны хүмүүст тань таалагдахгүй бол ганцаардлын байдалд шилжиж мэднэ. Ойлгомжгүй харилцаа сэтгэл санаа тогтворгүй байдал үүсгэн, уур бухимдал төрүүлнэ. Хайр сэтгэлийн харилцаанд ан цав үүсвэл зөрчил маргаан ширүүсэж магадгүй. Идэвхтэй амьдарч, хэрэгцээтэй өөрчлөлтийг гаргах хэрэгтэй

Жинлүүр: Ойр дотнын хүмүүсийнхээ асуудлыг шийдэх хүсэл их байна. Гаднын нөлөө таны сэтгэл санаанд хүчтэй нөлөөлнө. Өөрийгөө хяналтад байлгаж, тайван байдлаа хадгалахыг хичээ. Зарим нэг шийдвэрлэх ёстой ажил нь ихээхэн эр зориг, итгэл зүтгэлийг шаардах болно. Чөлөөт цаг гарвал өөртөө тохирсон биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд хамгаас ашиг тустай байна. Ажил амьдралын бүхий л асуудал дээр зөн мэдрэмжтэй байх шаардлага гарна.

Хилэнц: Шинэ гаргасан төлөвлөгөөг чухал нөлөөтэй хүмүүст танилцуулах бололтой. Төрийн байгууллагад хандах, чухал бичиг баримт бүрдүүлэх зэрэг нь энэ өдрийн хамгийн бүтэмжтэй ажлууд байх болно. Харин үр дүнгүй харилцаа таныг азгүйдэлд хүргэж болзошгүй. Бусадтай харилцахдаа хайнга, үл тоох маягаар хандах хэрэггүй. Мөн хэвийн үргэлжилж буй ажлаа түргэсгэх гэж яарах хэрэггүй.

Нум: Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажлын чадвар өндөр байна. Хэрэв та өөрийн байр суурь, гаргаж буй шийдвэр зэрэгтээ эргэлзэж байвал зөн билэг, оюун санаандаа итгэж болно. Ойр дотнын хүмүүсийнхээ үйл хэрэгт хамгийн сайн зөвлөгч нь байхыг хичээ.

Матар: Бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх уулзалт хэлэлцээр хийж, гадаадын шинэ түншүүдтэй болох магадлалтай байна. Гэхдээ олон янзын саад бэрхшээл, худал мэдээллийн эсрэг сөрж зогсох шаардлага гарна. Таны тэвчээртэй, ухаалаг байдал энэ бүхнийг даван гарахад туслах болно. Хувийн амьдралаа өөрчилж болохуйц мэдээллийг авах болно.

Хумх: Ирээдүйн төлөвлөгөөндөө өөрийн сэдсэн зүйлийг болон эргэн тойрны бүхий л хүмүүсийн саналыг тусгах хэрэгтэй болно. Ихэнх хүмүүсийн хувьд асуудал бэрхшээлээ төвөггүйхэн даваад гарах боломж ирнэ. Гэхдээ өмнөх ажлаа хийж гүйцэлдүүлэхэд дутагдаж байгаа зүйлийг олохын тулд багагүй хүч хөдөлмөр гаргана. Дотнын хүмүүс сэтгэл санааг тань өргөж, дэмжинэ. Тэдэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийл.

Загас: Өмнө нь төлөвлөж байгаагүй зүйл гэнэтийн байдлаар бүтэмжтэй болж ашигтай боломж гарч ирнэ. Амжилтын амтыг мэдэрч юуг яаж хийж бүтээх тухай толгойгоо ажиллуулах сайхан мөч ирнэ. Дотнын хүмүүсийн тусламж дэмжлэгийн ачаар та өөрийн өмнөх ажлаа төвөггүй гүйцэтгэнэ. Мөн бусдын итгэлийг хүлээх нь танд таалагдах болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11