Dark Light
Нийгэм | 2024-12-03

Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын чуулганд оролцлоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2024 оны арванхоёрдугаар сарын 2-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын 23 дахь удаагийн чуулганд монголын талыг төлөөлөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон Улсын Ерөнхий Прокурорын газрын төлөөлөгчид оролцож байна.  

Чуулганы ерөнхий санал шүүмжлэлд ОУЭШ-ийн Ромын дүрмийн гишүүн 125 улсын төлөөлөгчид Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд зэрэг түвшинд оролцож байгаа бөгөөд чуулганы эхний өдөр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ.

Монголын талын төлөөлөгчид Чуулганы үндсэн үйл ажиллагаанаас гадна 10 гаруй салбар хурал, арга хэмжээнд оролцоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00