Dark Light
Нийгэм | 2024-12-03

Япон, Монголын төр, хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалт болов

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Арваннэгдүгээр сарын 28-нд Элчин сайд М.Игавахара хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан Япон, Монголын төр, хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалтад оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Зөвлөлдөх уулзалтад Япон талаас Элчин сайд М.Игавахара, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Т.Мацүо, Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай нар, Монгол талаас Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төр болон хувийн хэвшлийн өргөн хүрээний оролцогчид хамрагдлаа.

Энэ удаагийн уулзалтаар мэдээллийн технологийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, гарааны бизнес, бизнесийн орчныг сайжруулах, Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол Улс хоорондын хэлэлцээрийн ашиглалт зэрэг цаашид хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал жишээ дурдаж оролцуулсан идэвхтэй хэлэлцүүлэг өрнөв. Мөн Япон, Монголын хувийн хэвшлийн компаниуд хамтран хэрэгжүүлж буй тодорхой төслүүдийн талаар танилцуулж, хоёр орны эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх боломж нээгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00