Dark Light
Нийгэм | 2024-12-03

Улаанбаатарт -9-11 градус хүйтэн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 5, 6-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны 20:00 цагаас арванхоёрдугаар сарын 4-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00