Dark Light
Нийгэм | 2024-12-05

Зам, тээврийн салбарын 8 төсөл арга хэмжээний 1 их наяд гаруй төгрөг хасагдаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. 

Б.Дэлгэрсайхан: Зам тээврийн салбараас бүтээн байгуулалтын 8 төсөл арга хэмжээний 1 их наяд гаруй төгрөг хасагдаж байгаа. Үүнд: Тэрэлжийн 4 эгнээ зам, Дархан-Алтанбулагийн 4 эгнээ зам, Дадалын аялал жуулчлалын 59 км зам, Халхгол Хэрлэн тосгоны 69 км зам гэх мэтчилэн төслүүд хасагдсан. Нийт төсвийн 23 хувь нь дэд бүтцийн салбарт байсан. 

Замын-Үүд-Сайншанд-Чойр- Хөшигийн хөндийн зам, Алтанбулаг Дарханы 4 эгнээ замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол хамгийн ашигтай замууд гэж тооцож байгаа. Монгол улсад эдийн засгийн үр өгөөжтэй замууд. Хамгийн түрүүнд мөнгөө олж болох. Дээрээс нь транзит тээвэр явна. Хамгийн их экспорт, импортын ачаа бараа явж байгаа учир замын үнэлгээ өндөр байна. Энэ 4 эгнээ 100 тоннын хүнд даацын зам дээгүүр төлбөрөө төлөөд явах боломжтой гарцыг гаргаж өгнө.  Одоогийн байгаа замаар татвар хураамжаа төлөөд ч явж болно. Өндөр даацын зам дээгүүр өндөр төлбөрөө төлөөд явах сонголт нь байгаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00