Өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар агаарын чанарын индексийг заадаг agaar.mn сайтад ихэнх газар агаарын чанар хэвийн, цэвэр гэсэн үзүүлэлтийг зааж байна.
Энэ сарын 4, 5-ны өдрүүдтэй харьцуулахад харьцангуй сайжирсан үзүүлэлт. Эдгээр өдрүүдэд агаарын чанар цэвэр гэх үзүүлэлттэй хэсэг байгаагүй. Тухайлбал, Толгойт, Баянхошуу, I хороолол, Дамбадаржаа орчмоор бохирдолтой гэж зааж байв.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
МУИС-ийн Агаар орчны мониторингийн лабораториас өнгөрсөн хоёр өдрийн агаарын чанарыг өнөөдрийнхтэй харьцуулан гаргасныг танилцуулж байна.