Өчигдөр 14:00 цагийн үед МИАТ-ийн олон улсын нислэгээр ирсэн хоёр хятад иргэнийг 4 хүн барьцаалсан хэрэг гарчээ. Улмаар барьцаалсан нэг хятад иргэний амь насыг буудан хохироосон байна. Хэрэгт холбогдогч 4 этгээдийн хоёр нь хятад иргэн ба хүний амь насыг хөнөөх хэргийг үйлджээ. Харин хоёр монгол иргэн хэрэгт холбогдогчоор татагдаад байна. Хэргийг ТЦА-ны Иргэний агаарын тээврийн цагдаагийн ажилтнууд илрүүлэн саатуулж, Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Нийгэм | 2024-12-06
Сэтгэгдэл бичих