Dark Light
Нийгэм | 2024-12-06

О.Хангай: Миний ойрын хоёр хүн жирэмсэн гээд баярлаж явсан ч утаанаас болоод амьгүй болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Утааны эсрэг "Амьсгалмаар байна" жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тус жагсаалд Улсын аварга О.Хангай үг үзэл бодлоо илэрхийлэхээр иржээ. Түүнээс сэтгэгдлийг нь сонслоо. 

-Жагсаалыг дэмжиж ирсэн сэтгэгдлээ хуваалцаач? 

-Иргэн хүнийхээ хувьд утааны эсрэг жагсаалд үзэл бодлоо илэрхийлэхээр ирлээ. Мөн бөхчүүдийнхээ өмнөөс төлөөлөөд ирсэн байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх хүн нэг хөрсөн дээр амьдарч байгаа. Нэг л агаараар амьсгалж байгаа. Энэ асуудалд бүгд санаа зовниж байгаа гэж ойлгож байна. Аав хүнийхээ хувьд үр хүүхдүүдийнхээ ирээдүй хойчид нь санаа зовж, жагсаалд ирлээ. Улаанбаатар хот бараг л намайг 2007 онд хөдөөнөөс оюутан болоод ирэхэд л утаатай байсан. Яг л хэвээрээ сайжирч байгаа юм алга. Жил бүр утаанд өчнөөн тэрбум төгрөг төсөвлөдөг. Сайжирч байгаа зүйл ерөөсөө алга. Миний ойрын хоёр хүн жирэмсэн боллоо гээд баярлаж явсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа утаанаас болоод ураг нь өсөлтгүй болсон гээд уйлж байна. Ургийн гажигтай хүүхдүүд төрж байна. Жилээс жилд уушгины хорт хавдар нэмэгдэж байна. Элэгний хорт хавдар гэх мэтээр утаатай холбоотой маш олон төрлийн өвчин нэмэгдэж байна. Бидний үр хүүхдийг ямар ирээдүй хүлээж байгааг мэдэхгүй юм. Төр засаг үүн дээр анхаараасай гэж хүсэж байна. Ард иргэд бүгдээрээ үүн дуу хоолойгоо нэгтгэж оролцоосой гэж хүсэж байна. Ядаж л та гэрт амьдардаг бол гэрийнхээ дулаан алдагдлыг багасгах хэрэгтэй. Шалаа цементлээд, хаяагаа сайхан манаад дулаан алдагдлаа багасгачих. Өдөрт гурван удаа гал түлдэг бол хоёр удаа түлдэг болчихвол та энэ утааны эсрэг тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж буй хэрэг. Төр засгаас богино хугацаанд авах арга хэмжээг 30 хоногийн дотор танилцуул гээд хүмүүсээс гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Богино хугацаанд энэ асуудлыг шийдээсэй. Ядаж гарах арга замыг нь бөөнөөрөө нийлээд хайцгаая гэж уриалж байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10