Dark Light
Нийгэм | 2024-12-06

Утааны сонсголыг даваа гарагийн байнгын хорооны хурлаар яаралтай оруулна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Утааны эсрэг “Амьсгалмаар байна” тайван жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн жагсаалын үеэр Улсын их хурлын хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд гарч ирж шаардлагуудыг сонсон, хяналтын сонсголыг даваа гарагийн байнгын хорооны хурлаар яаралтай оруулах талаар жагсаалд оролцогчдод мэдэгджээ. Энэ талаар Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа “Улсын их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд гарч ирж шаардлагуудыг сонсон, хяналтын сонсголыг даваа гарагийн байнгын хорооны хурлаар яаралтай оруулж сонсголын тов батлахаар болов. Утаа бол хамгийн том хүний эрхийн зөрчил учир хамтарч ажиллахаа илэрхийлж, Улаанбаатарын хамгийн утаатай уулын орой дээр утаан дунд сууж байгаад асуудал ярьсан хэлэлцүүлэг хийх болов! Бага багаар үр дүн явж л байна” хэмээн бичжээ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11