Dark Light
Нийгэм | 2024-12-06

Их цасан буух улирал эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2024.12.07 / БЯМБА ГАРАГ  

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР  

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна  

Наран ургах, шингэх: 08:28-17:00  

Барилдлага: Идэр 

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 

Суудал: Уул  

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 6, Тооно одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:28-17:00. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. Их цасан буух улирал (0ц 33м) эхэлнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11