Dark Light
Нийгэм | 2024-12-06

Хонь: Бүх төрлийн хамтын ажиллагаа амжилттай байх болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бүх төрлийн хамтын ажиллагаа амжилттай байх болно. Та бусдад итгэл найдвар өгч, тэдний хувьд шинэ боломжийг нээж өгнө. Дур булаам байдал тань олон хүнтэй харилцахад сайнаар нөлөөлнө. Амьдралын эрч хүч өндөр байх тул та өөрийн хийж чадахгүй зүйлийг ч туршихыг хүснэ. Зорилгодоо хүрэхийн тулд энгийн жижиг зүйлийг үл тоох бололтой. 

Үхэр: Хайртай хүндээ итгэх итгэлээ алдалгүй, бүх талаар дэмж. Хэрэв та ямар нэгэн байдлаар эргэлзэж эхэлбэл өөрөө өөрийгөө зовоох болно. Адал явдал, гэнэтийн үйл явдал өрнөхөөр байна. Уран бүтээлийн болон ажил хэргийн уулзалт хэлэлцээр хийхэд тохиромжтой үе. Бусдыг өөртөө татах чадвараа зөв үед ашиглаарай. 

Ихэр: Санхүүгийн хувьд тогтвортой байхаас гадна нэмэлт орлого олж байр сууриа бэхжүүлнэ. Санаандгүй ирсэн мэдээлэл нь таны ажлын төлөвлөгөөнд ихээхэн өөрчлөлт оруулж болзошгүй. Эхлүүлсэн ажил тань амжилт дагуулах магадлал өндөр тул төлөвлөгөөгөө цааргалахгүй хэрэгжүүл. Хайрын харилцаанд гарах эерэг өөрчлөлт нь таны амьдралыг улам гэрэлтүүлнэ. 

Мэлхий: Өөрийн хариуцсан ажлын төлөвлөгөөг нягт нямбай бодож боловсруулах хэрэгтэй. Эмх замбараагүй байвал таны гаргасан хүчин зүтгэл үр дүнд хүрэхгүй. Хамт ажилладаг нөлөө бүхий хүмүүсээс тусламж авахаас бүү татгалз. Энэ нь таны нэр хүндэд нөлөөлөхгүй. Мөн бодлогогүйгээр ямар нэгэн алхам хийхгүй байхыг зөвлөж байна. 

Арслан: Санхүүгийн хүндрэлээ арилгахын тулд дахин дахин зээл авах талаар бодохын ч хэрэггүй. Боломжтой аргыг эрж сүвэгчилж, ур ухаанаа уралдуулан хүндрэлийг даван гарахыг хичээгээрэй. Шинээр ажил эхлүүлэх, томоохон төлөвлөгөө гаргасны хэрэггүй. Хэрэгжүүлсэн төсөл хүссэн үр дүнг авчрахгүй бололтой. Амьдралд тань шинэ хүн орж ирнэ. 

Охин: Өөрийн дотоод мэдрэмжээ зөв илэрхийл. Өвөрмөц үзэл бодлоороо бусадтай зөрчилдөхөд хүрнэ. Гэвч үүссэн нөхцөл байдлыг амжилттай шийдвэрлэх боломж байна. Харин хэт мэдрэмтгий, эмзэг байдлаа аль болох ил гаргахаас зайлсхий. Аливаа таагүй байдалд орвол өөрийгөө татан авахад нэлээд хугацааг зарцуулж магадгүй. Сэтгэл санааны байдлаас болоод эрч хүч сул дорой байна. 

Жинлүүр: Өөрийн мэдлэг, туршлагыг нэмэх гэж хичээх болно. Оюун санаагаа хэрэгтэй зүйлд төвлөрүүлэх шаардлагатай. Сурч мэдэх гэсэн хүсэл таныг бүрэн эзэмдэнэ. Төлөвлөөгүй салбарт ажиллах санаа тийм ч оновчтой бус байж мэднэ. Хийж үзээгүй ажлаа оролдох нь таныг эрсдэлд оруулах болно. Тиймээс судалгаа, тооцоо хамгийн чухал гэдгийг үргэлж өөртөө сануул. 

Хилэнц: Тодорхойгүй үйл ажиллагаа таны ихэнх цагийг барах болно. Зарим зүйлийг орхигдуулах эсвэл буруу тооцоолох зэрэг нь хариуцсан ажилдаа улам няхуур байхад хүргэнэ. Таагүй мэдээ сонсох нь танд улам их ачаалал, дарамтыг авчирна. Гэвч ойр дотнын хүмүүс болон гэр бүлийнхэн тань таныг бүх талаар дэмжих болно. 

Нум: Яаруу адгуу зан нь гаргасан шийдвэрт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж магадгүй тул аль болох тэвчээртэй, тайван хандахыг зөвлөж байна. Хэн нэгнээс дэмжлэг туслалцаа авахаас эмээж, ичих хэрэггүй. Өнөөдрийн ажил хэрэг ихээхэн эрч хүчийг танаас шаардах болно. Хайр дурлалын харилцаагаа авч үлдэж чадсанаар сайхан ирээдүй хүлээж байна. 

Матар: Хэтийн зорилгоо тодорхойлох, төлөвлөгөөний биелэлтээ дүгнэх зэрэг ажлуудыг хамтад нь амжуулна. Худалдаа наймааны ажилд таатай байна. Амжилтаа бэхжүүлэхийн тулд хүрэх хил хязгаарыг тодорхойлж, аар саар зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Гэнэт орж ирсэн санаа нь хамт олны сонирхлыг татна. Тууштай үзэл бодолтой хүмүүс олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө. 

Хумх: Уран бүтээл туурвих, шинийг эрэлхийлэхэд таатай өдөр. Ном зохиол унших, хөгжим сонсох зэрэг нь тархиа сэргээх сайхан боломж өгнө. Хэрэв танд асуудал бэрхшээл тулгарвал ойр дотнын хэн нэгний тусламж дэмжлэгийг авахыг хичээгээрэй. Аяллаар явах гадуур зугаалах зэрэг нь өнөөдөр тохиромжтой. Хувийн бэлтгэлээ сайн хангаж өөртөө аль болох ая тухай байдлыг бүрдүүлээрэй. 

Загас: Мөнгөтэй зөв зохистой харьцах үе. Хүлээсэн хариуцлага, үүргээ ухамсарлаж байгаа бол ажил хэрэг тань амжилтай байх болно. Хувийн амьдрал болон албан ажил нь өөр өөрийн тогтвортой горимд шилжих нь танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Ямар ч асуудал үүссэн хойшлуулж овоолох хэрэггүй. Боломжийнхоо хирээр шийдвэрлээд яв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11