Dark Light
Нийгэм | 2024-12-06

Таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй эмнэлэгт хандаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, тандалт, агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-өөс мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд алаг цоог түвшинд байна. Алаг цоог гэдэг нь гуравдугаар буюу улбар шар түвшинд байгаа юм.  

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга У.Цэгмид: Таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй эмнэлэгт хандаж байна. Ялангуяа нэг талын уушги ямар ч агаар дамжихгүй уушги устах гэж ярьдаг. Ингэж хүндэрсэн, зүрхний үнхэлцэг хальсанд шингэн үүссэн байдалтай ирж байна. Ийм хүнд өвчилсөн хүүхдүүд манай эрчимт эмчилгээний тасгийн орыг дүүргэсэн. Хүнд байдалтай маш олон хүүхдүүд эмчлүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10