Арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах Монголын Шатрын Холбооны ээлжит бус Их хурлын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Х.Батчулуун нэр дэвшигчээр бүртгүүллээ. Тэрбээр ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ холбогдох материалын хамт өөрийн биеэр ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбаярт хүлээлгэн өгөхийн зэрэгцээ ээлжит бус Их хурлыг зохион байгуулах ажилд нь амжилт ерөөж, эв эе, шударга үнэнийг эрхэмлэн ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлэв.
Нийгэм | 2024-12-07
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







