Dark Light
Нийгэм | 2024-12-08

Хэнтий аймгийн салбар танхимын 20 жилийн ойн баярын хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮХАҮТ-ын Хэнтий аймгийн салбар танхимын 20 жилийн ойн баярын хурал тус аймгийн "Хан Хэнтий" чуулгын байранд өнөөдөр боллоо. Арга хэмжээнд зүүн бүсээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, У.Отгонбаяр нар оролцож, баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ илгээснийг уламжлав. Улмаар үр бүтээлтэй ажиллаж буй танхимын ажилчид болон аж ахуй нэгжийн төлөөллүүдэд төрийн дээд одон, медаль гардуулсан юм. 

Хэнтий аймгийн салбар танхимын хувьд анх удаа сумдад чиглэсэн бодлого гаргаж, сум бүрд танхимыг төлөөлөх нэг хүн томилж, гишүүнчлэлийн цар хүрээгээ тэлснээрээ онцлог юм. Өнөөдрийн байдлаар тус аймгийн салбар танхим 480 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөллийг гишүүнээр элсүүлж, үйл ажиллагаа явуулж байна. 

МҮХАҮТ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Л.Төр-Од анхны томилолтоо Хан Хэнтий нутгаас эхэлж байгаагаа дурдаад, Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдэд хандан танхимын бодлого, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн орон нутгийн салбар танхимаар дамжуулан орон нутгийн бизнесийн орчныг сайжруулахад онцгой анхаарах, салбарын бааз суурийг нэмэгдүүлэн ажиллахаа илэрхийллээ. 

Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунийг салбар танхимын хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжлөн, батламжийг гардуулан өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10