Монгол Улсад авто замын салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Авто зам-2024 эрдэм шинжилгээний хурал өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 7-нд боллоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус хурлыг энэ удаа Авто замын засвар арчлалт сэдвийг онцлон зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн.
ШУТИС-ийн БАС-ийн инженерийн байгууламжийн салбарын дадлагажигч багш Ц.Батжаргал “Хиймэл оюун ухааныг гудамж замын сүлжээний уулзвар төлөвлөлтийн судалгаанд ашиглах боломж” сэдвээр тэргүүн байр эзэллээ.
Геозураглал ХХК-ийн инженер С.Анударь “Карбон файбер материал ашиглан хүчитгэсэн төмөрбетон дам нурууны төгсгөлөг элементийн шинжилгээ” сэдвээр хоёрдугаар байр,
ШУТИС-ийн БАС-ийн инженерийн байгууламжийн салбарын докторант Б.Оюунцэцэг “Авто замын техник ашиглалтын үзүүлэлтээр тээвэр ашиглалтын нэгж зардлыг тооцох нь” сэдвээр гуравдугаар байр эзэллээ.
Харин төслийн хөрөнгөөр хийгдсэн судалгааны ажлын төрөлд “Авто замын норм, нормативын сан”-гийн хөрөнгөөр хэрэгжиж буй стандартын төсөл болох Засмал зам ХХК-ийн инженер Б.Төмөрдулам “Авто зогсоол төлөвлөх стандартын шинэчлэлт” сэдвээр нэгдүгээр байр эзэллээ. Эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн асуудлаар нийт 13 зөвлөмж боловсрууллаа.
АДМИН







Нийгэм







