2024 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Мэргэжлийн үйл ажиллагаа нь таны хувийн ур чадвараа гаргаж болох хэмжээнээс доогуур байлгах шалтгаан болж магадгүй. Мөн бага зэрэг хайнга байдлаас ч ихээхэн шалтгаална. Тавьсан зорилгодоо хүрэх гэж муйхарлан зүтгэх хэрэггүй. Өмнөх ажлаа сайн хийвэл цаашдын ажил үйлс тань бүтэмжтэй байж, мөрөөдөл тань биеллээ олох болно.
Үхэр: Гэнэтийн мэдээг хэт эмзэг тусгаж авах хэрэггүй. Учир нь бүх зүйл одоогоор үнэн эсвэл худал эсэх нь мэдэгдэхгүй байна. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж гарна. Залуу хүмүүст бодож төлөвлөж байсан чиглэлээрээ суралцах хүсэл нь биелж магадгүй. Өөртөө зориулах цаг заваа өөр зүйлд зарцуулах хэрэггүй.
Ихэр: Эрч хүч шаардсан ажлаас нэлээд ачаалал авах бололтой. Эерэг сэтгэл нь биеийн эрч хүчийг нэмэгдүүлэхээс гадна амьдралыг амттай болгож өгнө. Мэргэжлийн хүрээнд ур чадвараа нэмэгдүүлэх, байр сууриа ахиулах, шинэ зүйл турших зэрэг нь амжилттай болно. Харин албан тушаал ахих үйл явцад элдэв хэл ам үүсэж болзошгүй тул анхааралтай байгаарай.
Мэлхий: Ажил хэргийн хувьд өөрийн баримталдаг зарчмаа алдахгүй байх үе. Хэн нэгний заавраар эрсдэлтэй зүйл хийхээс татгалз. Өөрийгөө хангалттай ур чадвартай, мэдлэг боловсролтой хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Зарим нөхцөл байдлын таагүй явц нь гэнэтийн ойлгомжгүй хандлагыг үүсгэх магадлалтай. Өөрийн амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах хэрэг гарна.
Арслан: Өргөн хүрээнд зорьсон зорилгоо биелүүлэх, алс хэтийн мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх зэрэг үйл ажиллагааг од эрхэс ивээх болно. Ихэнх хүмүүс аз хийморьтой байж, амьдралаа өөрчлөх болно. Мөнгө санхүүгээ хэрхэн юунд зарцуулах эсэхээ сайтар тооцож байх хэрэгтэй. Хурдан шийдвэр гаргах гэж бүү яараарай.
Охин: Тухайн нөхцөлөөс шалтгаалан таны төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Урьд өмнө хийж байгаагүй зүйлээ хийх, шинэ мэдлэг мэдээлэл олж авах, тогтсон хэв маягийг өөрчлөх зэрэг нь бүтэмжтэй байх болно. Өнөөдөр олон хүнээс урмын үг сонсоно. Хайр дурлалын хувьд бүтэл муутай байсан оролдлого тань тийм ч буруу биш байсныг мэдрэх болно.
Жинлүүр: Өөртөө эрдэх, их зан гаргах зэрэг нь таны нэр хүндийг сэвтүүлж магадгүй. Даруу төлөв байж, бусдад гайхуулах сэтгэлээ дарж чадвал жинхэнэ нэр хүндийг олж авах болно. Ямар ч амжилтад хүрсэн эргэн тойрны хүмүүстэйгээ урьдын адил харьц. Ажил хэрэгт тань багагүй амжилт гарах боловч мөнгө санхүүгийн хүндрэл бүрэн шийдэгдэхгүй байж магадгүй.
Хилэнц: Од эрхэс гэнэтийн асуудал гарч ирэх магадлалтай гэж анхааруулж байна. Хэн нэгэнд шууд итгэх гэж яарсны хэрэггүй. Санамсаргүй үйлдэл хувийн амьдралд сөргөөр нөлөөлж магадгүй. Энэ өдөр сэтгэл санаа өөдрөг байх юм бол ямар ч төлөвлөгөө амжилттай биелэх боно. Та өөртөө болон хайртай хүмүүстээ хамгийн сайхныг мэдрүүлэхийг хүснэ.
Нум: Таны өмнө гэнэтийн аз, од тохиож магадгүй. Амьдралдаа мөрөөдсөн гол мөрөөдлийн нэг нь бүтэх магадлалтай болсон байна. Магадгүй энэ бүгдээс та сэтгэл ханаж болзошгүй тул эхлэнгүүтээ бүү зогс. Тасралтгүй урагш тэмүүлэхийг зөвлөж байна. Бусдын хүсэл сонирхлыг чухалчлах хэрэгтэй бөгөөд тэдний төлөө юу хийж чадахаа сайтар бодоорой.
Матар: Хичээнгүйлэн хийсэн ажил тань бүтэмжтэй болох сайхан мэдрэмжийг амсах болно. Ялангуяа бусдын чадаагүйг чадах нь танд ихээхэн бахархалтай байна. Олон хүний оролцоогүйгээр бүтэхгүй зүйлийг та амжуулж чадсанаар сэтгэлийн таашаал авах болно. Та зарим нэг хүний хувьд аврагч нь, баатар нь мэт хүндлэгдэх болно.
Хумх: Өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа дүгнэж цэгнэн дараагийн хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулах үе. Харин хүнд хүчир ажлыг хийх арга замаа хайн, их цагийг алдаж болохгүй. Шинэ ажил эхлэх бол урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой байна. Гадуур гарч олон хүнтэй уулзан санал бодлоо солилцох нь оновчтой шийдэл олох гарц байх болно.
Загас: Таны эргэн тойронд баяр баясгалан, инээд хөөрөөр дүүрэн байна. Хийж бүтээх, амжуулах олон ажлууд байхаас гадна өөрийн үзэл санаа, төсөл төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. Таны хүсэл мөрөөдөл ажил хэрэг болж мэдэх юм. Ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд нөхцөл байдлаас шалтгаалан үнэлэлт дүгнэлт гаргах нь тохиромжтой.
АДМИН







Нийгэм







