Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуульд 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “СУВИЛАХУЙН ХӨГЖИЛД СУВИЛАХУЙН БАГШ НАРЫН ОРОЛЦОО” Монголын сувилахуйн багш нарын V чуулган боллоо. Тус чуулга уулзалтад 16 сувилагч бэлтгэдэг сургуулийн 60 гаруй багш нарын төлөөлөл оролцож, Сувилахуйн боловсролын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар сувилахуйн багш нарын илтгэл танилцуулагдлаа
Сувилагч мэргэжилтний хүний нөөцийн хомсдолыг бууруулах ажлын хүрээнд сувилагчийн залгамж халааг бэлтгэх, мэргэшлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, мэргэжлээрээ бахархах, сувилагчийн ур чадварыг хөгжүүлэх, цогц чадамжтай чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад хамт олон, эмч мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг чуулганд оролцогчид онцолж байв.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургууль СУВИЛАХУЙН БАГШ НАРЫН ЧУУЛГАН-ыг анх санаачлан зохион байгуулж иржээ. Энэ жил анх удаа хувийн сургууль зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо.