Монгол Улс энэ онд гадаадын нэг сая жуулчин хүлээн авах албан ёсны зорилтоо биелүүлэхэд тун ойрхон байгааг Монголын Аялал жуулчлалын байгууллагаас мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тус улсад оны эхнээс хойш нийт 919,104 гадаадын жуулчин ирээд байгаа бөгөөд энэ нь жилийн үндсэн зорилтын 91.9 хувьд хүрсэн үзүүлэлт юм.
Монгол Улс өнгөрсөн 2025 онд 847,000 гаруй гадаадын жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос 5 хувиар өссөн амжилт байв. Засгийн газрын зүгээс уул уурхайн экспортоос хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах, олон тулгуурт болгон төрөлжүүлэхэд аялал жуулчлалын салбарыг стратегийн гол чиглэл гэж үзэж байгаа билээ.
Гэвч тус улсын аялал жуулчлалын салбарт эрс тэс уур амьсгал, урт бөгөөд хүйтэн өвөл, харьцангуй богино зуны улирал зэргээс шалтгаалж улирлын чанартай томоохон сорилтууд тулгарсаар ирсэн юм. Засгийн газар эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд дөрвөн улирлын аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд "Монголд зочлох жил" үндэсний кампанит ажлыг 2028 он хүртэл сунгасан бөгөөд цаашид жил бүр тогтмол нэг саяас доошгүй гадаадын жуулчин татах томоохон зорилт тавин ажиллаж байна.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг




