Dark Light
Улс төр | 2024-12-06

"Соёлын ваучер" олгох заалт хэвээр үлдлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах саналаар санал хурааж, олонхын саналаар буюу 64 гишүүн дэмжсэнгүй.

Ийнхүү Засгийн газраас өргөн барьсан Соёлын тухай болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийн хууль санаачлагчид нь буцаахаар боллоо.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Манай кинонууд олон улсын том наадмуудаас шагнал авч байна. Салбарынхнаас нь асуух ч үгүй хасахаар оруулж ирж болохгүй. Хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж өгнө үү.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -"Соёлын ваучер"-ыг хасъя гээд ажлын хэсгээс Байнгын хорооны хуралд санал оруулдаг. Заалтыг хасаад оруулж ирэхээр чуулганы хуралдаанаар олонхоороо хасахгүй гэдэг. Хасах саналыг хоёр ч удаа оруулахад хоёуланд нь УИХ-ын гишүүд дэмжээгүй. Хэвээр нь үлдээгээд байна. Дараа нь Байнгын хороо, ажлын хэсэг муу ажиллалаа гэдэг. Буруугаа нэг хүн рүү чихдэг шүү.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00