Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.
-Соёлын ваучер олгох заалтыг хэвээр нь үлдээлээ. Та энэ заалтыг эсэргүүцэж байсан. Өнөөдрийн санал хураалтад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн кноп дарсанд олон нийт гайхаж байна...
-Шүүмжлэлтэй хандаад зогсохгүй, хасуулъя гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ байр суурьдаа үнэнч хэвээр байгаа. Миний кноп өнөөдөржингөө ажиллаагүй. Удаа дараа тийм юм болсон. Энэ санал хураалтад ч кноп маань ажиллаагүй. Төхөөрөмж ажиллахгүй байхаар автоматаар дэмжихгүй гэсэн санал өгдөг. Уг нь гар өргөөд кноп ажилласангүй гэхэд миний саналыг хүлээж аваагүй. Гэтэл Аубакир гишүүний горимын саналыг хүлээж авсан. Ийм явдал ер нь гардаг. Өнөөдөр ч над дээр тохиолдлоо.