Dark Light
Улс төр | 2024-12-06

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.06/-ийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, С.Амарсайхан, Ж.Алдаржавхлан нар журмын хэрэгжих хугацааны талаар тодруулж, дэмжиж үг хэллээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн төслийн талаарх байнгын хорооны хуралдааны дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгав.

Тодруулбал, 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор” гэснийг “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр, мөн төслийн 2 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөнө гэсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг Аж үйлдвэржилтийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Бум-Очирыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Бум-Очирыг  Аж үйлдвэржилтийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11