Эрчим хүчний реформын Үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, шадар сайд Т.Доржханд: Дэлхийн дайн эрчим хүчийг хэн хянах вэ гэсэн өрсөлдөөн л байсан. Гэтэл Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Эрчим хүчний реформ хийгдээгүй 34 жил явсны эцэст бид өнөөдөр эрчим хүчгүй, эдийн засгийн өсөлтгүй гацчихлаа. Үүн дээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бид хатуу байр суурьтай реформоо үргэлжлүүлээд явна. Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил эхлээд явж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын Саудын араб, Эмират, Бахрейн улсуудад хийсэн айлчлалаар маш амжилттай болсон. Ердөө өчигдөр бид айлчлалаа дуусгаад ирлээ. Дэлхийн топ арван улсуудын зарим нь манайхтай хамтран ажиллахаар болсон. Томоохон төслүүд хэрэгжих суурийг тавилаа. Хөрөнгө оруулагчид монголыг сонирхож байна. Харин энэ хугацаанд зөрүүтэй мэдээллүүд явж байна. эрчим хүчний реформ үргэлжлэх үү, тодорхой түвшинд хэвлэлийн зардал тавьсан. Бүр цаашлаад эрчим хүчний шилжилт хийж байгаа Үндэсний хороог татан буулгах нь зүйтэй гэсэн зөрүүтэй, буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл явж байгаа болохоор бодитой тайлбар өгье.
Эрчим хүчний үндэсний хороон ажлын албаны дарга Л.Жамбаа: Эрчим хүчний үндэсний хороо ажлуудаа төлөвлөөд явж байгаа. Шадар сайдын хэлснээр 2025 оны төсвөө бид гаргаад хэвлэл мэдээллийн зардалд 8 тэрбум төгрөг гэж байсан. Энэ бол бид Сангийн яаманд зардлаа шинэчилж өгч амжаагүй мэдээлэл. 8 тэрбум гэдэг буруу мэдээлэл явж байгаа. 8 тэрбум төгрөгөөр юу хийх задаргаагаа бид боловсруулсан байгаа. Хүсвэл та бүхэн хувилж аваад үзэж болно.