Dark Light
Улс төр | 2024-12-10

Боомтууд дээр эрүүл бүс байгуулж, махаа экспортолж болохгүй юу

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Малын экспортыг нэмэгдүүлэх тал дээр хамгийн тулгамдсан асуудал бол малын эрүүл мэндийн асуудал. Үүнийг бид жил бүрийн төсөвт суудаг вакцины мөнгөөр шийдэж чадахгүй байгаа. Тэгэхээр тусгаарлагдсан эрүүл бүсүүдийг бүс нутгуудад байгуулах асуудал ямар шатанд явна вэ. Боомтын сайд гэж хилээр нэвтрүүлэх асуудлыг бүрэн хариуцаж байгаа. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Энэ сайдтай хамтраад мал, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд боомтууд дээр малын тусгаарлагдсан эрүүл бүсийг байгуулах асуудлыг шийдэж болохгүй юу.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Экспортыг хийхийн тулд одоо байгаа төсвийнхөө хүрээнд Монгол Улсаа тэр чигээр нь эрүүлжүүлэх боломжгүй байгаа. Тусгаарлагдаж, хамгаалагдсан бүс болон аж ахуй, үүн дээр суурилсан экспортын нийлүүлэлтийг хангах зүйлсийг хийхээс өөр аргагүй байгаа. Энэ дээр эрх зүйн зохицуулалт болон дэмжлэг хэрэг болно. Хамгаалагдсан, тусгаарлагдсан бүс үүсэхээр тэр бүсэд орж байгаа мал, амьтны хөдөлгөөн хяналт, хязгаарлалттай болж хувирна. Зарим хүмүүсийн эрх ашигт нөлөөлнө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11