Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдолтой холбоотой асуудлаар тайлбар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Улаанбаатар хотын агаарын бохирдол дээр холбогдох зардлууд нь сууж байгаа гэж ойлгосон. Агаарын бохирдлын асуудал аймаг, сумын төвүүдийн асуудал мөн учраас холбогдох аймгууд нь өөрсдийнхөө төсөвт оруулах нь зөв байх.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Агаарын бохирдлын асуудал нийслэл рүү шилжсэн хэдий ч бид бодлогоор хангах үүрэгтэй гэж боддог. Агаарын бохирдлын талаарх зөвлөлдөх уулзалтыг 12-р сарын 14-ны өдөр манай эрдэмтэн судлаачид хийж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт таван хуудас бүхий зөвлөмжийг хүрүүлсэн.
Нийслэл нийтийн тээврийн хэрэгслүүдээ бүгдийг нь евро-5 стандарт руу шилжүүлж байгаа юм байна. Ингэснээр евро-5 стандартын шатахуунаас ялгарах тооцонцор 95 хувь буурч байгаа. Тэгэхээр 1191 нийтийн тээврээс агаарт ялгарч буй тоосонцорын хэмжээ нэлээд хувиар буурна. Нүүрс хүчил, азотын хийг 90 гаруй хувиар буулгаж байгаа.