Dark Light
Улс төр | 2024-12-18

2000 гаруй төрийн байгууллагын автомашиныг яаралтай стандартын түлшинд шилжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2023 онд татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулахаар боллоо. Үндэсний хороо орчны бохирдлыг бууруулах тэр дундаа агаарын бохирдлыг бууруулахад ойрын хугацаанд ямар ажил хийх, дунд болон урт хугацаанд ямар ажлуудыг хийх төлөвлөгөө гаргаж ажиллана. Энэ Үндэсний хороо УИХ, салбар яамд, нийслэл, аймаг, дүүрэгтэй уялдаа холбоотой ажиллах юм. 

Сайжруулсан түлшний шилжилтийг хэрхэн хийх тал дээр Үндэсний хороо ажиллана. Түүхий нүүрсний дараагийн үе нь сайжруулсан түлш. Дараагийн шилжилт юу байх вэ гэдэг дээр яаралтай шилжилт хийх асуудлыг хариуцаж ажиллана. Түүхий нүүрсэн дээр хоёр асуудал яригдаж байна. Зөвшөөрөлтэй нэг хэсэг бий, зөвшөөрөлгүй нэг хэсэг байгаа. Зөвшөөрөлгүй хэсэгт Засгийн газрын хурлаар хэд хэдэн үүрэг даалгавар өгөгдсөн. Захиргааны арга хэмжээ авагдана. Зөвшөөрөлтэй хэсэгт олон аж ахуйн нэгж байна. Эдгээрт технологийн шинэчлэлийг хурдан хийх асуудлыг шийднэ. Үүнд Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Боловсролын яамны нэлээд олон объектууд хамрагдаж байгаа учраас шийдэх боломжийг Засгийн газар өнөөдөр үүрэг болголоо. 

Автомашины утаа бохирдлын нэлээд хэсгийг эзэлж байгаа. Эхний ээлжид нийслэлийн тээврийн 1191 автомашиныг евро5 стандарт руу шилжүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2000 гаруй төрийн байгууллагын автомашиныг яаралтай яаж стандарт түлшинд шилжүүлэх вэ гэдэг үүрэг даалгаврууд өгөгдсөн.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11