Dark Light
Улс төр | 2024-12-18

Хүний эрхтэй холбоотой 11 хуульд өөрчлөлт оруулбал томоохон ахиц гарна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөртэй холбоотой Хүний эрхийн багц хуулиудын төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гарлаа. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, мөн хүний эрхтэй холбоотой 11 хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. Бидний хэдэн сар сууж, хэлэлцүүлж боловсруулсан энэхүү төслүүд батлагдвал хүний эрхийн чиглэлээр томоохон ахиц гарна. Үүнд:

-Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлана;

-Жагсаал цуглааны зөвшөөрлийн тогтолцоо халагдана;

-Баривчлах шийтгэлийн хүрээ хязгаар хумигдана;

-Хууль зүйн туслалцааны хүрээ өргөжнө;

-Албаны нууцын тодорхойлолт нарийвчлагдана;

-Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад хүний эрхийн шалгуур тавигдана гэх мэт.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11