Dark Light
Улс төр | 2024-12-19

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал холбогдох албаныханд чиглэл өглөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-аас баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлахаар зохицуулсан. 

Иймд орон нутгийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шуурхай зарлан хуралдуулах шаардлага үүсэж буй. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон холбогдох албаныхан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай өнөөдөр (2024.12.19) цахимаар уулзаж, дараах ажлуудаар чиглэл өглөө. 

Үүнд: 

- Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлтийн дагуу орон нутгийн төсвийг хэлэлцүүлж батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах

- Аймаг, нийслэлийн Засаг дарга томилогдсоноос хойш хоёр сарын хугацаанд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах хуулийн хэрэгжилтийг хангах

- Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах арга хэмжээ авах

- Улсын Их Хурал, Засгийн газраас гарсан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэх, яам, Засгийн газрын агентлагуудтай нягт хамтран ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, дүнг тайлагнаж ажиллахыг анхаарах

- Орон нутгийн иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, хүсэлт, шаардлагыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11