Dark Light
Улс төр | 2024-12-20

Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын гэрээг хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Үүнд боомтын сэргэлтийн хүрээнд дараах мэдээллийг хийлээ.

Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын гэрээг өнөөдөр хэлэлцээд ирэх долоо хоногийн гурав дахь өдөр УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэ төсөл 16 жил маргаантай явсан. Манай экспортыг боомилж байсан томоохон асуудлууд ирэх 7 хоногт хэлэлцэгдэхэд бэлэн болсон. 16 жил гацсан төслийг энэ чуулганд багтааж батлах, Засгийн газар хоорондоо хэлцэл хийх боломжийг гаргахад Монгол УИХ-ын шийдвэрийг дэмжиж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07